Сэрэмжлүүлэг: Төв аймгийн замууд үертэй байна
Олон нийтийн сүлжээнд Лүн болон Эрдэнэсантын зам үертэй байгаа талаар иргэдийн зүгээс сэрэмжлүүлэг болгон бичлэг оруулжээ. Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг Бүс уул гэх газрын ойр орчмын хэд хэдэн газарт, Баянхангайн цаана байрлах Атар 13 гэх газар аадар борооны улмаас зорчих хэсэг усанд автсан байдалтай байна.
Үерийн улмаас зарим газарт зам хаагдсан байдалтай байгаа гэнэ.