Пак Бом "YG"-ийн гүйцэтгэх продюсерын эсрэг хэрэг мэдүүлэв
"2NE1" хамтлагйин гишүүн Пак Бом "YG Entertainment"-ын гүйцэтгэх продюсер Ян Хюн Сукийн эсрэг хэрэг мэдүүлжээ. Тэрбээр Лхагва гаригт цахим хуудсандаа "Пак Бомоос" гэсэн гарчигтай нийтлэл, өөрийн гараар бичсэн гомдлын зургийг оруулсан. Тус гомдолд бичсэнээр Ян Хюн Сук түүнийг залилан мэхэлж, удаан хугацааны турш зохих төлбөрөө төлөөгүй аж. Шинэ дуу, тоглолт, нэвтрүүүлэг, сурталчилгаа, арга хэмжээ, дууны үг, найруулга зэрэг бүх үйл ажиллагаанаас олсон ашгийн төлбөрийг Пак Бомд зохих ёсоор нь төлөөгүй гэдгийг уг баримт бичгээс унших боломжтой. Мөн Пак Бом эдгээртэй холбоотой нэг ч санхүүгийн тайлан, баримт хүлээн аваагүй.
Нийт хохирлын хэмжээг 4.5 квадриллион вон буюу 3.2 их наяд ам.доллар гэж Пак Бом бичжээ.
Энэ мөнгөн дүнг эргэлзээтэй гэж олон нийт үзэж байгаа бөгөөд хүмүүсийн дунд төөрөгдөл үүсгээд байна. Цаашилбал, Пак Бомын эрүүл мэндтэй холбоотой элдэв таамгийг ч гаргаж иржээ. Пак Бом энэ нийтлэлдээ хувийн утасны дугаараа ч мөн ил болгосон байна.
Гэхдээ сүүлд энэ нийтлэлээ устгаад оронд нь "Пак Бом ‘YG’-г үзэн яддаг. Интернет ашиглаж байгаа эрхэм хүндэт хүмүүс минь, ‘YG’ Пак Бомд юу хийснийг сайн олж мэдээрэй. Баярлалаа" гэсэн нийтлэл оруулжээ. Мөн уруулын будаг түрхсэн нохойныхоо зургийг оруулаад "Пак Бом. Уруулын будаг өгсөнд баярлалаа" гэсэн тайлбар бичсэн нь хүмүүсийг гайхашруулжээ.
Харин "YG Entertainment" мэдэгдэл хийхдээ "Бид Пак Бомын ‘2NE1’-тэй холбоотой бүх тооцоогоо дуусгасан. Ямар ч хэрэг зарга үүсээгүй. Түүний олон нийтийн сүлжээнд гаргаж байгаа зан авирт эргэлзэж байна" гэжээ.
Дашрамд дурдахад, Пак Бом эрүүл мэндийн шалтгаанаар хамтлагаа түр орхиж буйгаа наймдугаар сард зарласан билээ. Үүнээс өмнө тэр олон нийтийн сүлжээн дэх эмх замбараагүй бичвэрүүдээрээ олны анхаарлыг татаад байв.