Гэрийнхэнтэйгээ маргалдаад гарсан эмэгтэйг эрэн хайж байна

950

Өмнөговь аймгийн Булган сумын Дэн багийн “Талай” гэдэг газарт 37 настай малчин эмэгтэй О өчигдөр /2020.02.26/ 18:00 цагийн орчим гэрийнхэнтэйгээ маргалдаад гэрээсээ явган гараад сураггүй болжээ.

Энэ тухай мэдээллийг 27-ны 00:50 цагт мэдэгдэж, улмаар тус сумын Засаг даргын Тамгын газрын 5 ажилтан, ар гэрийн 8 иргэн, нийт 13 хүн 01:25 цагт “Талай” гэдэг газраас тус багийн “Төгрөг”, “Цагаан дэрс”, Хоолт багийн “Задайн-Адаг”, “Булан” гэдэг газруудаар 23 км-ийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа юм байна. Энэ талаар иргэн Б өглөө 06:00 цагт Онцгой байдлын газарт мэдээлжээ. 

Талай гэдэг газар нь сумын төвөөс хойш 50 км зайтай аж. скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.