Сураггүй болсон малчин эмэгтэйг эсэн мэнд олжээ
Өмнөговь аймгийн Булган сумын Дэн багийн “Талай” гэдэг газарт тус багийн харьяат 37 настай малчин эмэгтэй О энэ сарын 26-ны өдрийн 18:00 цагийн орчим гэрийнхэнтэйгээ маргалдаад гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай бид өмнө нь мэдээлсэн. Улмаар эрлийн ажиллагааг 27-ны 01:25 цагаас эхлүүлсэн байгаа юм.
Тэгвэл О-г мөн өдрийн өглөө 09:45 цагт гэрээс нь урд зүгт 40 км-т тус багийн “Дэн” гэдэг газраас эсэн мэнд олжээ. Энэ талаар иргэн Б аймгийн Онцгой байдлын газарт өчигдөр 10:00 цагт мэдэгджээ.