Б.Бат-Эрдэнэ: Ерөнхийлөгч Үндсэн хуулийн талд зогсож, хориг тавьсанд талархаж байна

22

Б.Бат-Эрдэнэ: Ерөнхийлөгч Үндсэн хуулийн талд зогсож, хориг тавьсанд талархаж байна

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ тэрээр: " Хууль нь дээрээ гараа тавьж байгаад тангараг өргөдөг. “Аль нэг тал” гэдэг зүйлийг бид өнөөдөр ярихыг хүсэхгүй байна, ний нуугүй хэлэхэд. Үндсэн хууль болон хууль тогтоомжуудаа дээдлэн, Монгол Улсын төрд тангараг өргөсөн УИХ-ын гишүүд бид аль нэг талыг баримтлахаас илүүтэйгээр хуулийг зөрчихгүй байх тал дээр өөрсдөө үлгэр жишээ үзүүлэх ёстой. Тийм учраас тухайн үеийн ирцийн асуудалд би “орохгүй, орохгүйгээ” мэдэгдэж байсан.

 

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн талд зогсож, хориг тавьсанд хувь хүний хувьд, гишүүний хувьд талархан хүлээж авч байна. Яалт ч үгүй энэ бол Үндсэн хуулийн зөрчил мөн үү гэвэл — мөн.

 

Дээрээс нь, Бүртгэлийн нэг алдаа буюу ирцтэй холбоотой асуудалд хориг тавьсан асуудал байлаа. Тиймээс бид цаашдаа “аль нэг тал” гэж хандахаас илүүтэйгээр, МАН-ын бүлэг хоёр байтугай, хорин хэсэг болж хуваагдсан байсан ч бид бүгд тангараг өргөсөн УИХ-ын гишүүдийн хувьд Үндсэн хуулийнхаа талд бат зогсдог байх ёстой. Парламентынхаа талд бат зогсдог байх ёстой.

 

Цаашдаа аль нэг парламентын чуулганыг удирдаж буй, аливаа итгэл хүлээсэн хүн парламентын нэр хүндийг сулруулах үг, үйлдэл гаргахгүй байх ёстой. Парламентын засаглал руугаа дайрдаггүй байх ёстой.

 

Аль нэг талыг илт дэмжиж, эсвэл шүүмжилж Үндсэн хуулийг зөрчих үйлдэл дахин гаргаж болохгүй. Ийм үндсэн зарчмын дээр бид бүгд сургамж авч, цаашдаа төрийн үйл ажиллагаандаа илүү хариуцлагатай хандаасай гэж хүсэж байна." гэв.

 

 

Н.Отгончимэг

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.