2024 онд дэлхий даяар 100 сая хүн ой хээрийн түймэрт нэрвэгджээ

10

2024 онд дэлхий даяар 100 сая хүн ой хээрийн түймэрт нэрвэгджээ

 

2024 онд дэлхий даяар 3.7 сая км2 газар нутаг ой, хээрийн түймэрт шатсан нь Европын холбооны нутаг дэвсгэртэй бараг дүйж байна. Коперникийн дэлхийн ажиглалтын төвийн тайланд дурдсанаар 100 сая хүн түймрийн гамшигт өртөн хохирчээ.

Ой хээрийн түймэр хэзээ ч ийм их хэмжээний газар нутгийг сүйтгэж байгаагүй тул дээрх тайлан маш их түгшүүр дагуулж буйг шинжээчид анхаарууллаа. Дэлхийн дулаарал түймрийг улам бүр нэмэгдүүлж, аймшигтай үр дагаварт хүргэж байна.

Өмнөд Америк, Канад, Калифорнид байдал хамгийн хүнд байсан. Түймэр агаар мандалд 8000 мегатонн нүүрсхүчлийн хий ялгаруулсан нь олон жилийн дунджаас бараг 10 хувиар их аж. НҮБ-ын мэдээлснээр, Амазон, Бразилийн Пантанал (тектоникийн сав газар) болон Лос Анжелесийн бүс нутагт өвлийн улиралд ч байнгын түймэртэй байжээ. 

Галын түймрийн цаг агаарын индекс нь 2025/26 онд Европ, Канад, Зүүн хойд Азид гал түймрийн аюул нэмэгдэнэ гэж таамаглаж байна. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.