Apple “хамгийн том дэлгэцтэй, хамгийн нимгэн эх биетэй” ухаалаг бугуйн цагаа удахгүй худалдаанд гаргана

138

Apple “хамгийн том дэлгэцтэй, хамгийн нимгэн эх биетэй” ухаалаг бугуйн цагаа удахгүй худалдаанд гаргана

 

Даваа гарагт зохион байгуулсан “Glowtime” арга хэмжээний үеэр Apple компани ухаалаг бугуйн цагныхаа Series 10 шинэ загварыг танилцуулсан юм.

2015 онд анхны загвар нь зах зээлд гарч байсан Apple Watch бүтээгдэхүүний шинэ загвар өмнөх бүх загваруудтай харьцуулахад “хамгийн том дэлгэц, хамгийн нимгэн эх биетэй” нь болсон гэнэ.

Series 10 загвар шинэ титан хүрээтэй болж, унтах үеийн амьсгалын саатлын эмгэгийг (sleep apnea) мэдрэгчтэй болжээ.

Өмнөх Series 9 загвартайгаа харьцуулахад дэлгэцийн талбай нь 30 хувиар нэмэгдэж (45мм-ээс 46мм, 41мм-ээс 42мм) , эх биеийн зузаан нь 10 хувиар нимгэрсэн бол нийт жин нь бас 10 орчим хувиар багассан байна.

Дэлгэцийн дөрвөн өнцөг өмнөхөөсөө илүү дугуйрсан хэлбэртэй болжээ.

зураг
 

Series 10 загвар нь өмнөхтэйгөө адил хөнгөн цагаан хүрээтэй, бас шинэ титан хүрээтэй гэсэн хоёр хувилбартай үйлдвэрлэгдсэн байна.

Титан хүрээ нь өмнөх зэвэрдэггүй ган (stainless steel) хүрээг бүрэн орлож байгаа юм.

Ган хүрээг титанаар сольсноор жин нь 20 хувиар буурчээ.

Хөнгөн цагаан хүрээтэй хувилбар нь Jet Black (гялгар хар), Warm Rose Gold (алтлаг улбар), Silver Aluminum (мөнгөлөг саарал) гэсэн гурван өнгөний сонголттой бол титан хүрээтэй хувилбар нь Natural (титаны байгалийн өнгө), Gold (алтлаг шаргал), Dark Slate Gray (бараан саарал) гэсэн гурван өнгөний сонголттой гарах юм байна.

Series 10 загварт өмнөхөөсөө өргөн өнцгийн харагдацтай шинэ OLED дэлгэц ашиглажээ. Өөрөөр хэлбэл эгц биш байрлалаас буюу хажуу өнцгөөс дэлгэцийг уншихад өмнөхөөсөө 40 хувиар илүү тод харагддаг болсон юм байна.

Шинэ загварт суулгасан шинэ S10 процессор утсаар ярихад орчны шуугианыг дарах, нойрсох үед амьсгалын тасалдлыг мэдрэх зэрэг шинэ функцүүдийг дэмждэг ажээ.

Series 10 загварын батарей 30 минутад 80 хувь хүртэл цэнэглэгддэг нь өмнөх загварынхаа 45 минутыг ахиулсан үзүүлэлт болсон байна.

Гэхдээ батарейн ашиглалтын хугацаа өмнөхөөсөө өөрчлөгдөөгүйг Apple мэдээлжээ.

Series 10 загвар 6 метр хүртэл гүн усанд ажиллаж, усны температурыг хэмжиж харуулдаг болсон нь бас нэг шинэ дэвшил болсон байна.

Apple ухаалаг бугуйн цагны шинэ загвараа есдүгээр сарын 20-ноос худалдаалж эхлэхээр болжээ. Хөнгөн цагаан хүрээтэй хувилбарын эхлэх үнэ $399 бол титан хүрээтэй хувилбарынх $699 байх гэнэ.

 

Эх сурвалж: Business Insider

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.