Орос улс нисэх онгоцны түлшний экспортоо арваннэгдүгээр сарыг дуустал зогсоолоо

9

 Орос улс нисэх онгоцны түлшний экспортоо арваннэгдүгээр сарыг дуустал зогсоолоо

Оросын засгийн газар нисэх онгоцны түлшний экспортыг арваннэгдүгээр сарыг дуустал зогсоох шийдвэрийг Даваа гарагт зарлажээ.

Уг арга хэмжээгээ “дотоод зах зээлийн тогтвортой байдлыг хангах” зорилготой гэж тайлбарласан байна. Мөн засгийн газар хоорондын хэлэлцээртэй улс орнуудад уг хориг үйлчлэхгүй, нийлүүлэлтээ таслахгүйг мэдэгджээ.

Арваннэгдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжлэх уг арга хэмжээ нь Орос улс онгоцны түлшний экспортдоо хориг тавьсан анхны тохиолдол болж байна.

ОХУ-ын тээврийн сайд Андрей Никитин сүүлд сэтгүүлчидтэй уулзахдаа тус улсад онгоцны түлшний хомсдол үүсээгүй, хоригийг “манай агаарын тээврийн компаниудын ашиг сонирхолд үндэслэн” гаргасан гэж тайлбарлажээ.

Сүүлийн хэдэн сарын турш Украин улс Оросын эрчим хүчний дэд бүтцэд чиглэсэн агаарын цохилтоо эрчимжүүлээд байгаа.

Ройтерс агентлагийн тооцоолсноор өнгөрсөн хугацаанд Оросын газрын тосны нийт боловсруулах хүчин чадлын дөрөвний нэг орчим, бензин үйлдвэрлэлийн 30 гаруй хувь зогссон, эсвэл багассан гэдэг.

Блүүмбэрг агентлаг Оросын газрын тосны боловсруулах үйлдвэрлэлийн хэмжээ өдөрт 4.69 сая баррель хүрснийг 2009 оноос хойших хамгийн доод түвшин гэж мэдээлж байна.

Одоо ОХУ даяар бензиний экспортод тавьсан хориг долдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжилж байгаа.

Энэхүү хоригийг үл харгалзан эзлэгдсэн Крымийн хойгт бензин шатахууны хомсдол үүсэж, хязгаарлалт нэвтрүүлээд байна.

Хэдийгээр Ормузын хоолойн хямралаас үүдэлтэй дэлхийн газрын тосны хомсдолыг нөхөхийн тулд АНУ-ын засаг захиргаа далайд тээвэрлэгдэж буй Оросын газрын тосыг хоригоос түр чөлөөлсөн ч Украины агаарын цохилт үүнд саад учруулсаар байгаа юм.

Өнгөрсөн сард Их Британи улс бас өөрийн дотоод зах зээлийг хамгаалахын тулд Оросын онгоцны түлш, дизель түлшинд тавьсан импортын хоригоо түр цуцалж байв.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.