Сань Шин Дүйгийн соёлтой танилцлаа

2

 Сань Шин Дүй музей нь үндэсний нэгдүгээр зэрэглэлийн музей бөгөөд Сань Шин  Дүй нутгаас олдсон дурсгалуудыг төвлөрүүлэн дэлгэн үзүүлдэг. Хүрлээр бүтээсэн “Сахиусан мод”, шижир алтан баг, зааны соёоны эдлэл зэрэг эртний Шү нутгийн соёлын гайхамшигт өвийг бүрэн харуулдаг.

 Сань Шин Дүйгийн соёл нь дэлхийн хамгийн нууцлаг эртний соёл иргэншлийн нэгд тооцоогддог. “Нууцлаг” гэдгийн учир нь нэгдүгээрт хүний толгойн хүрэл баримлуудын гадаад төрх нь өнөөгийн хүний гадаад төрхөөс этгээд өөр байдаг байна.

 

 

 Хоёрдугаарт их хэмжээний шижир алтан олдворуудтай. Жишээ нь: алтан баг, алтан таяг гэх зэрэг. Алтан таяг дээр загас, шувуу, сум зэргийн уран нарийн сийлбэртэй бөгөөд тэмдэг үсгийг нь одоо хүртэл тайлбарлаж чадаагүй байсаар байна. Гуравдугаарт олдворт үсэг бичгээр тэмдэглэсэн зүйл алга бөгөөд Хятадын эртний түүхийн сурвалж  бичгүүдэд ч энэхүү соёлын талаар тэмдэглэн үлдээсэн баримт огт байгаагүй аж.

Сань Шин Дүйгийн соёлтой танилцлаа

 Шижир алтан баг

Дөрөвдүгээрт 3000 гаруй жилийн өмнө гэнэт алга болж, газрын доор булагдаж байснаа 1927 онд гэнэт олдсон. Тавдугаарт зааны яс, хаш чулуу, алт, хүрэл зэргээр бүтээсэн эд зүйлс нь бүгд тахилга дайлгын зориулалттай байсан ба нар, шувууны шүтлэгтэй байсан магадлалтай гэж эрдэмтэд үзсэн байна. 

 

 Сахиусан мод

 

 

 Нарны хүрд

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.