Монгол Улсад жимс, хүнсний ногоо нийлүүлдэг парктай танилцлаа

8

 Тус парк нь 2007 оны 03 дугаар сард 10 сая юаний хөрөнгөөр байгуулагдсан бөгөөд Эрээн хотод жимс, хүнсний ногооны төрлийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлох эрх бүхий гаалийн хяналтын байгууллага дотооддоо байрласан цорын ганц компани юм.

Үндсэн үйл ажиллагаанд жимс, хүнсний ногоо экспортлох худалдаа; бэлэн хоол, хүнсний бүтээгдэхүүний урьдчилан боловсруулалт /хөлдөөсөн жимс ногооны үйлдвэрлэл, жимс ногооны хатаамал, хөлдөөн хатаах үйлдвэрлэл, төмсний шарсан бүтээгдэхүүний хагас боловсруулалт/, амуу будаа, хүнсний тосны импорт, экспорт, логистик, агуулахын хадгалалт, тээвэрлэлтийн үйлчилгээ багтана.

 Паркийн нийт талбай нь 80,000 м.кв, нийт 60 сая юаниас дээш хөрөнгө оруулалттай. Үүнд: 13 ширхэг, 25,000 м.кв талбайтай, нийт багтаамж 20,000 тонн тогтмол температуртай агуулахтай. 10,000 м.кв талбай бүхий хяналт шалгалтын талбайтай. 3,700 м.кв талбай бүхий хамтарсан шалгалтын нэгдсэн албаны байртай. Хамтарсан шалгалтын байгууллагын байр нь электрон үйлчилгээний мэдээллийн платформ, авто жингийн систем болон холбогдох тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан. Паркийн дотор болон гадна орчин 24 цагийн цахим хяналтын камерын системтэй, мэргэжлийн шинжилгээний лаборатори, жимс ногооны аюулгүй байдлын хяналт шинжилгээ хийх орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд экспортын бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг бүрэн хангадаг.

Монгол Улсад жимс, хүнсний ногоо нийлүүлдэг парктай танилцлаа

 

 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.