Урлагийн тоглолт зохион байгуулсан ИТХ-ын даргыг 20 сая төгрөгөөр торгожээ

815
Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийн шүүх хурал хойшилжээ
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ИТХ-ын дарга Дэлгэрийн Цэрэнтогтоход холбогдох зөрчлийн хэргийг энэ сарын 19-ний өдөр хүлээн авч 25-ны өдөр шийдвэрлэжээ.

Д.Цэрэнтогтох нь 2020 оны зургадугаар сарын 2-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд нийтийг хамарсан урлагийн тоглолт зохион байгуулсан зөрчил гаргасан аж. Тиймээс түүнийг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 16.2 /нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, хонжворт сугалаа зохион байгуулсан, ивээн тэтгэсэн/-т зааснаар 20 сая төгрөгөөр торгож шийтгэсэн байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.