Гал түймрийн улмаас нас барсан хүний тоо 60 хувиар өсчээ

81

Гал түймрийн улмаас нас барсан хүний тоо 60 хувиар өсчээ

 

Сүүлийн өдрүүдэд нийслэлийн хэмжээнд гал түймрийн дуудлага, мэдээлэл нэмэгдэж байгаатай холбогдуулан Нийслэлийн онцгой байдлын газар /НОБГ/-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


НОБГ-ын нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат:

-НОБГ-аас гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх хүрээнд шуурхай штаб байгуулан ажилладаг. Энэ хавар шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг нэлээд үр дүнтэй авч хэрэгжүүлсэн. Мөн үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс олон ажил зохион байгуулсан. Тиймээс энэ жил үерийн эрсдэл багатай даван туулсан. Түүнчлэн Туул гол дагуу завьт эргүүлийн ажлыг өдөр бүр зохион байгуулсан. Мөн намрын улиралд хүн малын гоц халдвар буюу тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу зохион байгуулан ажилласан. Энэ хүрээнд 3100 албан хаагч 112 мянга гаруй тээврийн хэрэгсэлд шалгалт хийн, 70 удаагийн үйлдлээр 291 тарваганы мах илрүүлсэн. Улсын хэмжээнд энэ жил тарваган тахлын голомт бүртгэгдээгүй. Энэ сарын 08-ний өдөр "Blue Sky"-д бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдолд Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Өнөөдрийн байдлаар товчоонуудад хяналт шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Одоо хүйтний улирал эхэлж байгаа учраас галлагааны аюулгүй байдлыг хангах, сэрэмжлүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна.

НОБГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Б.Батболд:

-2024 оны аравдугаар сарын 16-ны байдлаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 1444 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Үүнд нийт 9.3 тэрбум төгрөгийн хохирол учирч, 35 иргэн амь насаа алдсан харамсалтай тоо мэдээ байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 60 хувиар өссөн үзүүлэлт юм. Иймд иргэд та бүхнийг гал түймрийн эрсдэлээс хамгаалж, урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын албанаас анхааруулж байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.