Сайд нь суудалдаа суух хугацаагаа сунгуулж, иргэд бүтэн сарын хугацаанд өдрийн найман цаг цахилгааны хэрэглээгээ хязгаарлуулахаар боллоо

3

Сайд нь суудалдаа суух хугацаагаа сунгуулж, иргэд бүтэн сарын хугацаанд өдрийн найман цаг цахилгааны хэрэглээгээ хязгаарлуулахаар боллоо

 

Азийн дагина Улаанбаатар минь эрх мэдэлтнүүдийн шунаг сэтгэлийн балгаар Утаанбаатар болсон. Сүүлдээ энэ өвөл Лаанбаатар боллоо. 

Улсын нийслэл хотоо 21-р зуунд тоггүй, усгүй, халаалтгүй хөлдүүс болгож орхичхоод би хэзээд ажлаа өгөхөд бэлэн гэж алга хавсрах салбарын сайд Б.Чойжилсүрэнд "ичих нүүр" ч үнэндээ байдаггүй бололтой. Ид өвлийн хүйтнээр цахилгааны хязгаарлалт хийж олон айл өрх, албан байгууллага, хувь хүмүүсийг хохиролд оруулсандаа санаагаа чилээж буй төрх ч түүнд байдаггүй юм байна. Хээв нэг  “Иргэдээ сонсох уулзалт” арга хэмжээний хүрээнд Увс аймагт явна.

Гэтэл Улаанбаатарт өнөөдрөөс эхлээд цахилгааны хязгаарлалтад өдөр бүтэн 8 цагийн турш хийх хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ (УБЦТС) ТӨХК нь олон нийтэд танилцууллаа. Ажил, бизнес, өрхийн үйлдвэрлэл бүтэн нэг өдрийг зогсолтод орох нь хэвийн үзэгдэл үү?!

Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн нэгдүгээр сарын 28-ны өдрийн Засгийн газрын хуралдааны үеэр эрчим хүчний салбарт үүссэн гэмтэл саатал, цахилгааны хязгаарлалтыг цэгцлэх 30 хоногийн хугацаатай үүрэг өгсөн. Ерөнхий сайд тухайн үед Б.Чойжилсүрэн сайдад нэг сарын хугацаатай үүрэг даалгавар өгсөн байдаг. 

ДЦС-IV-ын есөн зуухнаас дөрөвт нь гэмтэл гарсан. Мөн ДЦС-V бүтээн байгуулалтыг Х.Нямбаатар даргатай хамтран яаралтай эхлүүл. Бөөрөлжүүтийн цахилгаан станцад тусламж үзүүлж, Баянгийн цахилгаан станцын ажлын явцыг танилцуул. Тог цахилгаан тасарснаас бол иргэдийн аж амьдралд маш хүндрэл учруулж байна. Эрчим хүчний нэгдсэн бодлогоо цэгцэлсний дараа чөлөөлөх ёстой. Асуудлаа шийдэхгүй бол хариуцлага тооцно хэмээн хатуухан сануулга өгөөд үүрэгдсэн.

Энэ онд эрчим хүчний салбар улсаас татаас авсан ч дахиад л 190 орчим төгрөгийн алдагдалтай гарах тооцоо бий. Түүнчлэн хаврыг угтуулан энэ салбарынхан буюу ДЦҮТҮЭХ-ноос цалингаа нэмэгдүүлэх асуудлыг хөндөхөө мэдэгдээд авсан. 

Гэтэл  өнөөх үүрэг даалгавар биелүүлэх хугацаа хэдийнээ дуусчихсан. Гэвч түүний суудлаасаа салах хугацааг 30 хоногоор сунгачихлаа. Харин иргэд 30 хоногоор өдрийн 8 цагаар цахилгааны хэрэглээгээ хязгаарлуулахаар болчихлоо...

Б.Чойжилсүрэн "Би ажлаа өгөхөд бэлэн байна. Өнөөдөр ч бэлэн, маргааш ч бэлэн. Би анхнаасаа сайдын суудалтай зууралдахгүй гэдгээ илэрхийлж байсан" хэмээн ярьдаг хэрнээ сайдын суудлаа чаддаг мэддэг хүнд нь шилжүүлэх гэхээр цаана нь өөрийг нь томоохон асуудал хүлээж буй учраас тийм ч амар өгчихөж чадахгүй байгаа бололтой. Учир нь он гармагц Б.Чойжилсүрэнг тойрсон Н.Тавинбэх, П.Товуудорж, П.Даваадорж, Б.Насантогтох, Б.Алтантөгс, Б.Эрдэнэцогт, О.Азжаргал, Б.Мөнхсайхан, В.Адъяа, Б.Нямбаа, Б.Бямбасүрэн гээд АТГ үнэхээр идэвхтэй шалгаж эхэлсэн билээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.