Сүү хөтөлбөрийн хүрээнд фермерүүдийн зээлийн хүүгийн хөнгөлөлтөд нийслэлийн төсвөөс ₮5 тэрбумыг нэмж зарцуулна

5

Сүү хөтөлбөрийн хүрээнд фермерүүдийн зээлийн хүүгийн хөнгөлөлтөд нийслэлийн төсвөөс ₮5 тэрбумыг нэмж зарцуулна

 

Нийслэлийн төсвийн ₮8.9 тэрбумаар 1-5 дугаар ангийн 189,600 хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулж буй.

Харин ерөнхий боловсролын сургуулиудыг сүүгээр хангах зорилгоор нийслэл хот орчимд үйл ажиллагаа явуулж байгаа сүүний фермерүүдэд сүүний үнээ худалдаж авахад зориулсан нэн хөнгөлөлттэй зээлийг олгохоор болжээ.

Тодруулбал сүүний фермерүүдэд хөнгөлөлттэй зээл олгохоор нийслэлийн 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар өнөөдөр хэлэлцэж байна.

Ингэхдээ нийслэлийн төсвөөс зээлийн хүүгийн хөнгөлөлтөд 5 тэрбум төгрөгийг нэмж тусгахаар болжээ. Зээлийн хүүгийн 2%-ийг фермерүүд төлөх бөгөөд сонгон шалгаруулалтыг Нийслэлийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн газраас зохион байгуулах аж. 

Нийслэлийн хэмжээнд нийт 552 фермер эрхлэгч 14,952 толгой сүүний болон хосолмол ашиг шимтэй үнээтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд жилдээ нийт 47.5 сая.литр шингэн сүү үйлдвэрлэж, нийслэлийн хүн амын 60.1 хувийг хангадаг байна.

Сүүний цэвэр үнээний тоог 20,000 толгойгоор нэмэгдүүлснээр сүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангахын тулд Фермер эрхлэгч нарт хөнгөлөлттэй зээлийн бодлогын дэмжлэг шаардлагатай болжээ.

Хэрэв төсвийн тодотголыг баталбал 9.4 тэрбум төгрөгийг энэ онд сурагчдын сүү хөтөлбөрт зарцуулахаар болж байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.