Газын дэлбэрэлтэд өртсөн 207-р байрны оршин суугчдын байр түрээслэх хугацаа ирэх сарын 30-нд дуусна

173

Газын дэлбэрэлтэд өртсөн 207-р байрны оршин суугчдын байр түрээслэх хугацаа ирэх сарын 30-нд дуусна

 

Өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас дэлбэрэлтэд өртсөн хэрэг гарсан. Үүний улмаас тус байрны 63 өрхийн 218 оршин суугчид өнөөдрийг хүртэл түрээсийн орон сууцанд амьдарч буй.

Тэгвэл оршин суугчдын түрээсийн хугацаа ирэх 9 дүгээр сарын 30-ны өдөр дуусна. Хэрэв барилгыг нурааж, дахин шинээр баривал оршин суугчид үргэлжлүүлэн түрээсийн байранд амьдрах юм.

Барилга бүрэн ашиглалтад орж дуустал нийслэлээс оршин суугчдын түрээсийн төлбөрийг үргэлжлүүлэн төлөх талаар албаны хүмүүс мэдэлж байна.

НЗДТГ-ын дарга П.Хадбаатар “Дэлбэрэлтэд өртсөн орон сууцны оршин суугчидтай бид гэрээ байгуулж, түрээсийн орон сууцанд хамруулсан. Ингэхдээ гэрээний хугацааг энэ оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл байгуулсан. Улсын байцаагчийн дүгнэлт гарч барилгыг нурааж, дахиж шинээр барих шийдвэр гарвал бид дахин гэрээг сунгаж, барилга ашиглалтад ортол оршин суугчдыг түрээсийн орон сууцанд байлгах ажил үргэлжилнэ" гэв.

Оршин суугчдын зүгээс барилгыг нураах болон шинээр барих компанийн талаарх мэдээлэл, хэдий хэр хугацаанд ажил гүйцэтгэх талаарх мэдээллийг тухай бүрт авч байхыг хүссэн юм.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.