COVID-19: Газар тариалан эрхлэгчдэд өгөх зөвлөгөө

627
Газар тариалан эрхлэгчид бүтээгдэхүүнээ ШИНЖИЛГЭЭНД хамруулдаггүй ...
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын үед газар тариалан эрхлэгчдэд өгөх зөвлөгөөг боловсруулсныг хүргэж байна.
  • Амны хаалт зүүх
  • Биеийн халуун үзэх
  • Хүн хооронд 1.5-2 метрийн зай барих
  • Гараа сайтар савандаж угаах
  • Нойтон сальфетка, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгчтэй байх
  • Бээлий, нүдний шил хэрэглэх
  • Бохир гараар ам, хамар, нүүрэндээ хүрэхгүй байх
  • Машин, техник хэрэгслийн хүрд, бариул зэрэг хүний гар их хүрдэг хэсгийг 1л усанд 25мл белизна хийж халдваргүйжүүлэх
  • Ажлын хувцсаа тогтмол угааж, цэвэрлэх
  • Алчуур, хувцас, хөнжил, гудас зэргийг наранд тавих
  • Ус, ундаа ам дамжуулан хэрэглэхгүй, өөрийн усны савтай байх
  • Сүү, цагаан идээ, жимс ногоо зэрэг шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх
  • Бүлээн шингэн ойр ойрхон уух
  •  Тамхи дамжуулан татахгүй байх
  •  Шүлсээ ил задгай хаяхгүй байх
  •  Хэт ядрахгүй, эрт амрах
  • Ковид-19-ийн талаарх мэдээлэлтэй байх
  • Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарт хандах
Эх сурвалж: ЭМЯ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.