Суултуурын тагийг хаалгүй ус татах нь ямар эрсдэлтэй вэ?
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүл мэндийн яам, хэмээн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг холбогдох байгууллагаас зөвлөгөө, зөвлөмж тогтмол түгээж буй юм.
Та ариун цэврийн өрөөний суултуурын усыг зөв татдаг уу?
Суултуурын тагийг хаалгүй ус татахад вирус, нянгууд зургаан метр хүртэл зайд цацагддаг. Ингээд нүүр гарын алчуур, угаалтуур, шүдний оо, сойз зэрэг ариун цэврийн өрөөн дэх бүх гадаргуу дээр тогтож үлдэнэ. Гадаргуу дээр тогтсон вирус, нянгууд нь халдварт өвчнөөр өвдөх эрсдэлийг нэмэгдүүлэх эрсдэлтэй юм.
Иймд, та усаа татахаасаа өмнө суултуурын тагийг заавал хааж занших хэрэгтэй. Түүнчлэн усаа татсаны дараа 20-40 секундийн турш гараа сайтар савандаж угааж, хөөсийг урсгал усаар арилгана.