Хятад-Монголын барилгын материал, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн олон улсын худалдааны хот

247
Хятад-Монголын олон улсын худалдааны хот

 

      Хятад-Монголын барилгын материал, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн олон улсын худалдааны хотыг ӨМӨЗО-ы Шинь Матай групп ӨЗО-ы Цэхээ боомтын стратегийн хамтын ажиллагааны байр суурийг бүрэн дүүрэн харуулахад зориулан нээсэн газар юм. Хятад-Монголын Цэхээ боомтын хөгжлийг ахиулах, Хятад, Монголын хилийн худалдааг хөгжүүлэх, бизнесийн орчныг оновчтой болгох, зардлыг бууруулж, үр ашгийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн тулд Цэхээ боомт 2023 оны 06-р сард Эзэнээ хошууны Цэхээ боомт дахь Хятад-Монголын логистикийн хяналтын бүсийг нээжээ.


      Шинь Матай компани нь 2011 онд үүсгэн байгуулагдсан. Өдгөө ӨМӨЗО-ы баруун хойд нутгийн хамгийн том, иж бүрэн сорттой, хамгийн их бараа материалтай, шилдэг үйлчилгээ бүхий худалдааны эргэлтийн аж ахуйн нэгж болжээ. Арав гаруй жилийн хөгжлийн үр дүнд тус компани ӨМӨЗО-ы баруун хойд хэсэгт байрлах 6 салбар, 12 бизнес эрхлэх төсөл, 5 охин компанитай аж ахуйн нэгж болон томорчээ. Тус групп Цэхээ боомт дахь нөөцийн хуваарилалтыг оновчтой болгож, Монголын баруун өмнөд таван аймгийн зах зээлийн бодит эрэлт хэрэгцээтэй уялдуулан, Цэхээ боомтын Хятад-Монголын худалдааны бүсэд Хятадын бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн дэлгүүрийг нээжээ.


      Дэлгүүрт 4000 орчим төрлийн тоног төхөөрөмж дэлдэгдэж байгаа бөгөөд тус группийн онлайн худалдааны төвтэй хослуулсан 44 төрлийн томоохон бүтээгдэхүүн, оршин суугчдын өдөр тутмын хэрэглээний 3 сая үзүүлэн, загвар, аж үйлдвэр, уул уурхайн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийг танилцуулдаг. Группийн дэлгүүрт туршилт явуулаад онлайн худалдаагаар дамжуулан захиалга өгөх дижитал үйлчилгээний загварыг хэрэгжүүлж байна.

 

Зохиогч: Н.АЛТАН-УУЛ. Э.ТЭРГҮҮН. ЮЙ.ЛИЧЮНЬ
Найруулагч: Э.ТЭРГҮҮН
Эх сурвалж: SOLONGONEWS.MN
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.