“Chinadaily”: Монгол орны нийт газар нутгийн 70 хувь нь цөлжилтөд өртөж, тоосжилт нь Хятад, БНСУ, Япон, АНУ-д хүрээд байна

204

Сүүлийн өдрүүдэд Хятадын хойд нутгийн Бээжин, Ниншягийн Шизүйшан, Жилиний Чанчунь, Хэбэйгийн Шижиажуан зэрэг хотод шороон болон элсээр шуураад байгаа билээ. Хятадын хойд бүс нутгуудад сүүлийн жилүүдэд шороон шуурга багассан  нь тус улсын баруун хойд, хойд, зүүн хойд бүс нутагт  сүүлийн хэдэн арван жилд эхлүүлсэн үндэсний ойжуулалт, хамгаалалтын бүс барих зэрэг тоосжилттой тэмцэх хүчин чармайлт үр дүн юм. Гэсэн хэдий ч  зөвхөн ой мод тариад тоосжолтыг  бүрмөсөн хааж чадахгүй тул хамгаалах бүс барьснаараа мөн хангалттай хамгаалалт болж чадахгүй юм. Хүчтэй салхины үед тоосжилтыг багасгахын тулд зүлэг тарих, элсэрхэг газрын барзгар байдлыг сайжруулах зэрэг стратеги шаардлагатай. Элсэрхэг талбайн гадаргууг сайжруулахын тулд мод, бут сөөг, хагас бут сөөг, ургамлыг хослуулан, нейлон торон элсний хаалт, ургамлын симуляцийн элсний хаалт, торон ууттай элсний хаалт, химийн элс бэхэлгээний бодисууд шаардлагатай. Гэхдээ мэдэгдэхүйц үр дүнд хүрэхийн тулд олон арван жилийн хүчин чармайлт, тэвчээр шаардагдана. Түүнчлэн Монгол орны нийт газар нутгийн 70 хувь нь цөлжилтөд өртөж, Хятад, БНСУ, Япон, тэр байтугай АНУ-д хүртэл элс, тоосны эх үүсвэр болж байгааг судлаачид тогтоосон. Энэ нь тоосжилтыг бууруулахад  олон улсын хүчин чармайлт, олон улсын хамтын ажиллагаа шаардлагатай гэсэн үг юм. Монгол орны экологийн тэнцвэрт байдлыг сэргээж, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх нь элсэн шуурга, тоосжилтыг бууруулах чухал арга зам бөгөөд Хятад улс "Бүс ба зам" санаачилгаар Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж, экологийн тэнцвэрт байдлыг сэргээж, тоосны эх үүсвэрийг бууруулах боломжтой гэдгээ мэдэгдээд байгаа юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.