Суултуурын тагийг хаалгүй ус татах нь ямар эрсдэлтэй вэ?

996
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүл мэндийн яам, хэмээн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг холбогдох байгууллагаас зөвлөгөө, зөвлөмж тогтмол түгээж буй юм.

Та ариун цэврийн өрөөний суултуурын усыг зөв татдаг уу?

Суултуурын тагийг хаалгүй ус татахад вирус, нянгууд зургаан метр хүртэл зайд цацагддаг. Ингээд нүүр гарын алчуур, угаалтуур, шүдний оо, сойз зэрэг ариун цэврийн өрөөн дэх бүх гадаргуу дээр тогтож үлдэнэ. Гадаргуу дээр тогтсон вирус, нянгууд нь халдварт өвчнөөр өвдөх эрсдэлийг нэмэгдүүлэх эрсдэлтэй юм.

Иймд, та усаа татахаасаа өмнө суултуурын тагийг заавал хааж занших хэрэгтэй. Түүнчлэн усаа татсаны дараа 20-40 секундийн турш гараа сайтар савандаж угааж, хөөсийг урсгал усаар арилгана.


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.