Зөвлөгөө: Шинэ коронавирусээс бид зөв сэргийлж чадаж байна уу?
Дэлхий даяар тархаж буй Covis-19 халдвараас буюу шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх Танд хэрэгтэй нэмэлт зөвлөгөөг хүргэхийн өмнө хамгийн сүүлийн үеийн мэдээлэлтэй танилцуулъя.
Бүх Хятадын хэмжээнд хоёрдугаар сарын 19-ний 00:00 цагаас хойш 24 цагийн дотор шинэ коронавирусээр өвчилсөн 394 хүн бүртгэгдсэн бол 114 хүн нас баржээ. Харин 1779 эдгэж эмнэлгээс гарсан байна. Үүнд Хүбэй мужид шинээр 349 хүн бүртгэгдсэн бол 108 хүн нас барж, нийт бүртгэгдээд байгаа өвчтөний тоо 62031, сэжигтэй тохиолдлоор 880 хүн шинээр бүртгэгджээ.
Одоогоор Хятад улсын хэмжээнд бүртгэгдээд байгаа өвчтөний тоо 74576, эдгэрч эмнэлгээс гарсан хүний тоо 16155 болоод байна.
Өвөрмонголын өөртөө засах орны тухайд, хоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаар оношлогдсон ба сэжигтэй тохиолдол нэмэгдээгүй, 2 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт 11 хүн эдгэрсэн байна.
Хятадын хэмжээнд Хүбэй мужийг эс тооцвол шинээр оношлогдсон тохиолдол 15 хоног дараалан буурч, эдгэрч эмнэлгээс гарсан өвчтөн 7 хоног дараалан нэмэгдсэн ба эдгэрсэн өвчтөний тоо анх удаа оношлогдсон тохиолдлоос давсан зэрэг гурван сайн мэдээг дуулгалаа.
Шинэ коронавирусийн улмаас Хятад улсын хэмжээнд сургууль эхлэх цагийг хойшлуулсан бол Боловсролын яам энэ сарын 17-ны өдрөөс Хятадын боловсролын телевизийн дөрвөн сувгаар дунд, бага сургуулийн хичээлийг нэвтрүүлж эхэлсэн байна. Түүнчлэн ӨМӨЗО-ны хэмжээнд энэ сарын 16-ны байдлаар 1547 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа сэргээж, нийт аж ахуйн нэгжийн 56,2 хувь нь ажиллаж байна.
ӨМОУМЭ-ийн Амьсгалын замын өвчний тасгийн эрхлэгч Сумъяа зөвлөж байна
Энэхүү аюулт тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд мэдээж амны хаалт зүүх нь нэн тэргүүний хамгаалалт болно. Гэвч нарийн шүүлтүүртэй амны хаалтыг өндөр настнууд олон цагаар зүүх нь хүчилтөрөгчийн дутагдалд орох, даралт ихсэх, зүрхний шигдээс болох, уушиг устах зэрэг эрсдэлтэй. Тиймээс амны хаалтыг заасан хугацаагаар зүүх хэрэгтэй. Ингэхдээ халдвартай бус газарт энгийн амны хаалтыг хэрэглэж болно.
Гар угаах арга нь мөн л тогтмол өгдөг зөвлөгөө. Үүний зэрэгцээ амны ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй. Учир нь урууланд гарныхаас илүү бохир наалддаг. Тиймээс уруулаа сайн угааж, амаа сайн зайлахыг зөвлөж байна.
Орчны ариун цэврийн тухайд, хог, шүлс, нус цэрээ хамаагүй хаяхгүй байх, ажилболон гэрээ цэвэрлэх хэрэгтэй гэдгийг бүгд мэдэж байгаа. Гэвч аливаа бүхэн хэтэрвэл хор болдогтой адил цэвэрлэгээг ч мөн хэтрүүлж болохгүй. Жишээ нь, гэрээ эмнэлгийн хориотой ариутгалын шингэнээр хэт олон удаа цэвэрлэдэг бол ингэх шаардлагагүй гэдгийг зөвлөх байна. Харин гаднаас гэртээ орохынхоо өмнө нарны гэрэлд 30-50 минут алхахад энэ удаагийн вирус дулаанд тэсвэргүй учир үхждэг байна. Эс бөгөөс нэгэнт вирус тээгээд гэртээ орж ирсэн л бол хувцсаа тайлаад өөрийгөө яаж ч ариутгаад нэмэргүй.
Мөн дархлаагаа сайжруулж байна гээд хэт их идэх нь буруу. Хоолыг хэтрүүлснээр харин ч хүний биеийн дархлаа сулардаг. Учир нь хоолны шингэлт удааширч биеийн эсэргүүцэл доройтдог.
Зарим хүмүүс вирусээс хамгаалахын тулд эрүүл мэнддээ анхаарч байна гээд гэнэт олон цагаар гүйж эхэлдэг. Тэгвэл гэнэтийн их ачаалал харин ч өвчлөх магадлалыг нэмэгдүүлдэг байна.
Арц, хүж уугиулах нь тустай гэж үзэж буй хүмүүст хандаж анхааруулахад, их хэмжээгээр, удаан хугацаагаар уугиулбал уушиг, амьсгалын эрхтний системийг гэмтээх эрсдэлтэй.