Амны хаалтгүй иргэнд нийтийн тээвэр үйлчлэхгүй

872

Мэргэжлийн хяналтын байгууллагаас нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд амны хаалт зүүсэн иргэдэд үйлчлэх шаардлага тавих тухай албан тоот хүргүүлсэн байна. Энэ дагуу Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газарт амны хаалт зүүгээгүй бол үйлчлэхгүй байхаар болжээ.
 
Нийтийн тээврээр халдварт өвчин тархах өндөр эрсдэлтэй тул амны хаалт зүүгээгүй иргэнд үйлчлэхгүй болохыг сануулж байгаа юм. Мөн нийтийн тээврийн автобуснуудад халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, иргэдэд үйлчлэхийг мэргэжлийн байгууллагаас анхааруулж буй.
 
Урин дулаан цаг ирж байгаа энэ үед элдэв төрлийн нян, бактери нэмэгдэх эрсдэлтэй тиймээс ариутгал халдваргүйтгэлийг шуурхай хийж бэлэн байдлыг хангаж ажиллахыг Нийслэлийн засаг дарга холбогдох газруудад үүрэг болгоод байгаа. Мөн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэдийн хувийн ариун цэврийг сайтар хангаж, нийтийн эзэмшлийн гудамж талбайд болон олон нийтийн дунд нус цэрээ хаяж, ил задгай бие засахгүй байхыг нийслэлчүүдэд хандан уриалж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.