Боловсролын байгууллагын газрыг хууль бусаар худалдсан, эрх шилжүүлсэн зөрчил илэрлээ

316

Боловсролын байгууллагын газрыг хууль бусаар худалдсан, эрх шилжүүлсэн зөрчил илэрлээ

 

Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар ажлын хэсгийг байгуулж, төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн бүх шатны боловсролын байгууллага, шинжлэх ухааны байгууллагуудын газар эзэмшил, ашиглалтын байдалд судалгаа хийж дууслаа. Салбарын хэмжээнд бүртгэлтэй байсан газраас 2015 оноос хойшхи хугацаанд нийт 45.4 га газар хасагдсан. Ерөнхий боловсролын 49 сургуулийн 9.6 га, сургуулийн өмнөх боловсролын 33 байгууллагын 5.5 га, дээд боловсролын 3 байгууллагын 0.09 га, шинжлэх ухааны 4 байгууллагын 30.2 га газар тус тус хасагдсан байна. Газар хасагдсан үндсэн шалтгааныг судалж үзэхэд, төрийн өмчийн байгууллагад балансаас балансад шилжүүлсэн 33.1 га, газрын хэмжилтийн алдааг залруулсан 0.6 га, иргэн, төрийн бус өмчийн хуулийн этгээдэд шилжүүлсэн 4.0 га газар байна.

       Төрийн болон орон нутгийн өмчийн сургууль, цэцэрлэгийн 2.2 га 12 газар, их дээд сургуулийн 1.8 га 8 газрын газар эзэмших эрхийг иргэн, хувийн өмчийн хуулийн этгээдийн нэр дээр тус тус шилжүүлсэн байна. Эдгээр газруудаас зургаа нь сургуулийн захирал, түүний эхнэр, жолоочийн нэр дээр, найман газар багш ажилчдад зориулж бариулсан орон сууцны СӨХ-ны нэр дээр, зургаан газар хувийн өмчийн хуулийн этгээдийн нэр дээр тус тус шилжжээ. ЕБС-ийн биеийн тамирын талбайн тодорхой хувь нь хууль бусаар хувийн компанийн нэр дээр шилжсэн. Гадаадын аялал жуулчлалын компанийн нэр дээр бүртгэлтэй сургуулийн газар хүртэл байна. Эзэмшил газрын хэмжээнд өөрчлөлт ороогүй боловч хувийн өмчийн этгээд барилга байшин, автомашины гараж барьсан газруудыг чөлөөлөх ёстой.

        Боловсрол, шинжлэх ухааны байгууллагын өмчийн газраас иргэн, хувийн өмчийн хуулийн этгээдийн нэр дээр хууль зөрчиж үнэ төлбөргүй шилжүүлсэн газар эзэмших эрхийг цуцлах, газрын үнийг буцаан төлүүлэх, шийдвэр гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцож, хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ. Газар эзэмших эрх нь шилжээгүй боловч төрийн болон орон нутгийн өмчийн газар дээр зөвшөөрөлгүй баригдсан барилга, гараж, спорт заал зэрэг хөрөнгийг нүүлгэн шилжүүлэх, газрыг чөлөөлөх арга хэмжээ авна. Төсөв захирагч нарын 10 орчим хувь нь газар эзэмших, ашиглах эрхээ дахин үнэлгээ хийлгээгүй. Энэ дагуу Засгийн газрын 2020 оны 10 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж, шаардлагатай арга хэмжээг авахыг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгах нь зөв гэж үзэж байна гэж Боловсрол,шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

 

https://ergelt.mn/news/123/single/27156

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.