Ж.Батзандан: Онцгой нөхцлийн зээлийн багц гаргах зайлшгүй шаардлагатай
УИХ дахь ШИНЭ намын зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, УИХ-ын ээлжит бус чуулганыг хийх хүсэлтээ уламжиллаа. Мэдээллийн эхэнд намын дарга Ж.Батзандан эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын талаар тайлбар хийж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас ирүүлсэн нөхцөл байдлын мэдээллийг товч дурьдаад, ЗГ-т хүсэлт хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. Тодруулбал, онцгой нөхцлийн зээлийн багц гаргах зайлшгүй шаардлагатай гэж ШИНЭ нам үзжээ. Энэ хүрээнд аж ахуйн нэгжүүдийг татвар, түрээс, зээлийн хүүгийн бодлогоор дэмжих шаардлагатай гэж үзэж ЗГ-т болон УИХ-д саналаа хүргүүлж байгаа юм байна.
Мөн төсвийн тодотгол хийж төсвийн зарлагыг эргэн харж, УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж асуудлыг ил тод ярилцах шаардлагатай байна гэж ШИНЭ намын дарга хэллээ. Ингээд тэрээр төгсгөлд нь хэлэхдээ, УИХ-ын ээлжит бус чуулганыг онлайн, дижитал, цахим хэлбэрээр хийх бүрэн бололцоо боломж байна. Болгоё гэвэл бүх юмыг болгож болно гэлээ.