ЗГ: Эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр зарим шийдвэрүүдийг гаргалаа

962

Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр авах арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дараах шийдвэрүүдийг гаргалаа. 

-Нүүрс, газрын тос экспортлохын өмнө хилийн боомтууд бүрэн хүчин чадлаараа ажиллах, дараалал үүсгэхгүй байх, тээвэр хийж байгаа иргэдийн хоол, хүнсний хангамж, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэх, ариутгах зэрэг бэлтгэлээ хангахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгав. Тээвэрлэлтийг онцгой нөхцөлд явуулахтай холбоотой заавар, журам боловсруулж аж ахуйн нэгж, байгууллагуудаар мөрдүүлэх, дотоодын болон экспортын тээвэр хийж байгаа иргэдээ халдварт өвчинд өртүүлэхгүй байх чиглэлээр урьдчилан сэргийлж, хяналт тавих боллоо. 

-Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэл, татвараа тайлагнасан боловч хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги, торгуулийг нэг удаа чөлөөлөх хуулийн төсөл боловсруулж хэлэлцэхээр боллоо.

-Төвлөрсөн зах, худалдааны төв, үйлчилгээний газарт худалдаа, үйлчилгээний чиглэлээр түрээслүүлсэн татвар төлөгчийн түрээсийн орлогод ногдуулсан татварыг ч нэг удаа чөлөөлөх төсөл боловсруулна. Гэхдээ энэ нь бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд түрээсийнхээ төлбөрийг бууруулсан түрээслүүлэгчид л хамаарах юм.

-Улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн бараа, ажил, үйлчилгээний авлагатай этгээд татварын өртэй бол авлагаас нь өрийг тухай бүр суутган тооцохыг зөвшөөрөв.

-2020 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулж, мэдээллээ Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан олон нийтэд ил тод хүргэхийг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.