Цар тахал болон хагас дамжуулагчийн хомсдол БНЭУ-ын автомашин үйлдвэрлэгчдэд хүндээр тусаж байна
Цар тахал болон хагас дамжуулагчийн хомсдол БНЭУ-ын автомашин үйлдвэрлэгчдэд хүндээр тусаж байгаа аж. Тухайлбал: “Maruti Suzuki”-ийн борлуулалт наймдугаар сард 19.5 хувиар буурчээ. Бага оврын болон суудлын автомашиных нь борлуулалт 26.5 хувиар буурч, 89 мянга болсон байна.
Мөн тус улсын томоохон автомашин үйлдвэрлэгчдийн нэг болох “Tata Motors”-ийн борлуулалт долоон хувиар буурч, тус компани наймдугаар сард 28 мянган нэгж автомашин борлуулсан байна.
Түүнчлэн зах зээлд үүссэн хагас дамжуулагчийн хомсдолын улмаас “Tata Motors” компани үйлдвэрлэлээ сааруулж, гарцаа танах арга хэмжээ авахаа мэдэгдээд байгаа юм.
Сүүлийн байдлаар БНЭУ-д “коронавирус”-ийн халдварын 47 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, 509 хүн нас барсан байна. Энэ нь сүүлийн хоёр сар гаруйн хугацааны хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа аж. “Bloomberg Intelligence”-ээс тооцоолон гаргадаг цар тахлыг амжилттай даван туулж буй улс орнуудын жагсаалтад Энэтхэг улс 53 орноос 42 дугаарт бичигдэж байгаа юм.
М.Эрхэс | @ErkhesMunkhbat
Bloomberg Tv