Цар тахлыг амжилттай даван туулж буй орнуудын жагсаалтыг Норвег улс тэргүүлэв

363
Цар тахлыг амжилттай даван туулж буй улс орнуудын наймдугаар сарын жагсаалтыг Норвег улс тэргүүллээ.

“Bloomberg”-ээс гаргадаг энэхүү жагсаалтын эхний 10-ын ес нь Европын улсууд байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхлэн жагсаалтыг тэргүүлж байсан Шинэ Зеланд улс 26 байраар ухарчээ. Шинэ Зеландад “коронавирус”-ийн халдварын “Дельта” хувилбар тархаж эхэлснээр тус улсын Засгийн газар хатуу хөл хорионы дэглэм тогтоогоод байгаа юм.

Мөн дархлаажуулалтаар тэргүүлээд байсан АНУ болон Израилд “Дельта” хувилбарын тархалт эрчимжсэнээр жагсаалтад байр ухарсан үзүүлэлттэй байна.
53 улсыг багтаан тооцсон дээрх жагсаалтын сүүлийн таван байрт Тайланд, Вьетнам, Индонез, Малайз, Филиппин зэрэг Зүүн Өмнөд Азийн орнууд бичигджээ.
Ц.Бадмаараг
Bloomberg Tv
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.