Газрын тосны үнэ дахин буурч эхэллээ

Эрчим хүчний түүхий эдийн үнийн мэдээллийн “S&P Global Platts” платфомын шинжээчдийн таамгаас үзвэл, коронавирусний халдварын тархалт нэмэгдсэнээс үүдэн эдийн засгийн шинэ хязгаарлалт нэвтрүүлэхээс болгоомжилж буйтай холбогдуулан газрын тосны үнэ буурч байна. Халдварын тархалт нэмэгдэж буй АНУ-ын Калифорни муж, Филиппин, Хонконг, Австралид дахин хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.
Газрын тосны зах зээл дээрх үнэ ОПЕК+ уулзалтын оролцогчид нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүйтэй холбоотой өнгөрсөн гуравдугаар сарын 6-наас эхэлж хэлбэлзэж эхэлсэн билээ. Тухайн үед газрын тосны үнэ 30 хувиар унасан. Тавдугаар сард байгуулсан ОПЕК+ бүлгийн гэрээгээр оролцогчид таваас зургаадугаар сарын хооронд хоногт газрын тосны олборлолтын хэмжээг 9.7 сая баррелиар, жилийн хоёр дахь хагаст 7.7 сая баррелиар, 2022 оны дөрөвдүгээр сарын хүртэл 5.8 сая баррелиар бууруулах тохиролцоонд хүрсэн билээ. Үүний дараа газрын тосны үнэ өсөж эхэлсэн юм.
Эх сурвалж: bloomberg
