Дуучин Жесси Жи хөхний хорт хавдрын мэс засалд хоёр дахь удаагаа орох болжээ

4

Дуучин Жесси Жи хөхний хорт хавдрын мэс засалд хоёр дахь удаагаа орох болжээ

 

Английн дуучин Жессика Корниш буюу Жесси Жи өнгөрсөн зургаадугаар сараас эмчилгээ эхэлсэн тул аялан тоглолтоо цуцалж буйгаа пүрэв гарагт инстаграмм хуудсаараа дамжуулан фэнүүддээ зарлав.

Тэрбээр ирэх аравдугаар сард Их Британи болон Европ, арваннэгдүгээр сард Америкт аялан тоглолтоо хийхээр товлоод байсан юм. 37 настай дуучин бүсгүй хөхний хавдрын мэс засалд хоёр дахь удаагаа орох болжээ.

Тэрбээр уг бичлэгтээ, “Би энэ оны сүүлчээр хоёр дахь удаагийн мэс засалд орно. Энэ тийм ноцтой биш. Гэхдээ миний аялан тоглолтын үеэр таарч байгаа тул тоглолтоо цуцлахаас аргагүй боллоо.

Иймд Их Британи, Европт хийх тоглолтоо ирэх 2026 оны 4-р сард, харин Америкт хийх тоглолтоо цуцалж байна. Ийм зүйл болсонд намайг уучлаарай. Надад маш их гунигтай байна. Гэхдээ эрүүл мэнд чухал. Би зөв шийдвэр гаргаснаа мэдэж байна” гэжээ.

Жесси Жи эрүүл мэндийн хатуу сорилтуудтай нүүр тулсан. Тэрбээр найман настайдаа зүрхний өвчнөөр оношлогдож, 18-тайд хөнгөн цус харвасан бол 2020 онд түр зуур сонсголгүй болсон.

2021 оны 11-р сард зулбасны дараа 2023 онд Скай Сафир Корниш хэмээх хүүгээ төрүүлсэн. Дуучин, ая зохиогч тэрбээр Домино, Прайс Таг, Банг Банг нартай хамтарч Английн дуучдын жагсаалтыг гурван удаа тэргүүлсэн юм. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.