Трампын засаг захиргаа Харвардын санхүүжилтийг хууль бусаар танажээ
АНУ-ын холбооны шүүгч Эллисон Барроуз лхагва гарагт Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Харвард их сургуульд олгосон 2.2 тэрбум ам.долларын судалгааны санхүүжилтийг хууль бусаар цуцалсан гэж шийдвэрлэжээ. Тэрээр цаашид Трампын засаг захиргааг холбооны санхүүжилтийг царцаах, зогсоохыг хориглосон байна.