Land Cruiser 200 GX-ийн борлууллалт хэвийн байна

796

Дөрөвдүгээр сард шинэ автомашины борлуулалт өмнөх сараас 16.7 хувиар буурсан байна. Өөрөөр хэлбэл, шинэ автомашины борлуулалт цар тахал гарснаас хойших хамгийн доод түвшинд ирээд байгаа юм. Иргэдийн орлого буурснаас үүдэн хувь хүмүүсийн худалдан авалт багассан гэж Toyota-ийн албан ёсны дистрибьютер “Мөнххада” мэдээллээ. Харин албан байгууллагуудын худалдан авалт хэвийн байгаа аж. Тус компанийн борлуулалт жилийн өмнөхөөс дунджаар 30-40 хувь буураад буй гэнэ. Сегментээр нь харвал Land Cruiser 200 EX-R буюу тансаг зэрэглэлийн ангилалд багтдаг загваруудын борлуулалт буурсан байна. Харин илүү өргөн хэрэглээний буюу Land Cruiser 200 GX загварын борлуулалт хэвийн байгаа ажээ. 
ЗГМ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.