“Богдхан төмөр зам”-ын суурь бүтцийг барих зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д өгчээ

518

Манай улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч С.А.Павловтой уулзсан уулзалтын протколыг нийтлэлч У.Оргилмаа саяхан олон нийтэд ил болгосон.
Тус протколд, ОХУ-ын тал “Богдхан төмөр замын төсөлд РЖДстрой, РазвИН зэрэг Монголд буй Оросын охин компаниудаа оруулмаар байна. Юун Япон, юун Америк вэ? Холболтын цэг өгөхгүй шүү! Мухар 170 км овоолсон шороогоо яахыг чинь харъя” гэсэн байдаг.
Тэгвэл Засгийн газрын 2021 оны наймдугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар Богдхан төмөр замын төслийн суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгосон байна.
Тодруулбал, Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэх “Тавантолгой төмөр зам” ХХК нь Тавантолгой зүүн баян чиглэлийн 416,1 км төмөр замын төслийн доод бүтцийн ажилд чанарын хяналт үзүүлэн, төлөвлөгөө, технологи зэрэгт заавар өгч ажилласан. Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 1-р зэрэглэлийн уулзваргүй 240 км төмөр замын цогцолбор төслийн ажлыг амжилттай хэрэгжүүлж, 2022 оны долдугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм.
 Харин Богдхан төмөр зам нь Рашаант өртөөнөөс Богдхан уулын урдуур тойрч, Мааньт өртөөтэй холбогдох бөгөөд Төв аймгийн Алтанбулан, Сэргэлэн сумд, Улаанбаатар хотын Багахангай, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн газар нутгийг дамжин, нийт 135,8 км үргэлжлэх юм.
Өнөөдөр /2021.08.23/ Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх нээлтийн үйл ажиллагаа “Мааньт” өртөөнд болж байна. Тус нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон холбогдох албаны хүмүүс оролцож байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.