Аялал жуулчлалын зах зээлийн бодлогын улмаас бодит ашиг авчирлаа

Хайнань мужийн мэдээллийн алба 01-р сарын 19-ний өдөр хэвлэлийн бага хурал хийж, Хайнаний чөлөөт худалдааны боомтын гаалийн онцгой бодлого хэрэгжүүлсэн эхний сарын байдлыг танилцуулан, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Хайнань мужийн Аялал жуулчлал, соёл, радио телевиз, спортын газрын дэд захирал, хэвлэлийн төлөөлөгч Ли Хайган:
- Хайнаний чөлөөт худалдааны боомтын арлын гаалийн хаалтын үйл ажиллагааны эхний сард хилээр орж ирэх аялал жуулчлалын зах зээлийн бодлого өндөр үр дүнд хүрч, эхний бодит ашгийг авчирсан байна.

Хил нэвтрэн орж ирэх аялал жуулчлалын зах зээлд гурван томоохон өөрчлөлт гарч байна. Үүнд:
Хилээр нэвтрэн орж ирэх жуулчдын тоо мэдэгдэхүйц нэмэгдэж, зах зээлийн эрч хүч үргэлжлэн бузгайрсаар байна. 2025 оны 12-р сард Хайнань муж бараг 773,000 жуулчдыг хүлээн авсан нь 2024 онтой харьцуулахад 59.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Жуулчдын эх үүсвэрийн зах зээлийн бүтцийг тасралтгүй оновчтой болгож, олон янзын хэв маяг аажмаар бүрэлдэж байна. Орос, Зүүн Өмнөд Ази болон Хонконг, Макао, Тайвань зэрэг уламжлалт эх үүсвэрийн зах зээлүүд тогтвортой өсөлтөө хадгалж байгаа бол Европ, АНУ, Австрали, Шинэ Зеланд зэрэг холын зах зээлүүд ч мөн сайн үзүүлэлттэй байна. Аялал жуулчлалын хэрэглээний хэв маягийг хурдтай сайжруулж, тайван амралтад анхаарлаа хандуулах боллоо. Хилээр орж ирэх жуулчлалын зардал мөн өсөн нэмэгдэж, 2025 оны 12-р сард нийт 141.4 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 63 хувиар өссөн байна.
Ли Хайган:
- Бүх арлын гаалийн хаалтын эхний сард Хайнаньд хил нэвтрэн орж ирэх жуулчлалын зах зээлийн цар хүрээ, бүтэц болон чанарын хувьд эерэг, гүнзгий өөрчлөлт гарч, сайн эхлэлийг тавьсан гэж хэллээ.
