Device care гэж юу вэ? Тэрийг хэрхэн ашиглах вэ?

2 943

Төхөөрөмжийн цэвэрлэгээ буюу Device care нь батарейг хадгалах, санах ой, аюулгүй байдал зэрэг төхөөрөмжийг хэвийн ажиллахад шаардлагатай бүх арга хэмжээг авч өгдөг. Device care үйлчилгээг нээх үед таны утсыг ерөнхийд нь оношилж 100 хүртэлх оноог өгөх болно. Таны оноо өндөр байх тусам таны төхөөрөмж илүү аюулгүй байна гэсэн үг юм. 


Төхөөрөмжөө оношлох

Төхөөрөмжийг давтамжтайгаар оношлох нь ямар апп таны батарейг үрж байгаа, таны багтаамж дүүрсэн эсэх, ямар апп ямар зураг видео таны батарей болон багтаамжид нөлөөлж байгаа вэ? Зэрэг таны гар утасны аюулгүй байдлыг хамгаалах юм.
1. Төхөөрөмжөө гараар оношлох нь
Доорх зурагны дараалал дагуу та өөрийн төхөөрөмжөө оношлоорой.
     

2.Төхөөрөмжийг автоматаар оношлох нь

Доорх зурагны дараалал дагуу автоматаар цаг тавин давтамжтайгаар утсаа оношлох боломжтой.



Цэнэгээ хадгалах

Батарэй бол таны гар утасны гол зүйл юм. Таны хэрэгтэй апп-уудыг ашиглах хүчийг өгөх гол зүйл учраас батарэйгаа хадгалах нь чухал юм.  Энэхүү горимын тусламжтайгаар ямар апп таны батарэйнд их муугаар нөлөөлж байна, ямар апп-г байнга ашигладаггүй вэ зэрэг тооцооллыг хийн таны батарэйг хамгаалж өгөх юм.

1. Power mode

Таны төхөөрөмж дээр хэд хэдэн горим байдаг бөгөөд бүх горим нь таны цэнэгийг хадгалж цэнэг зарцуулалтыг тэнцвэржүүлэн хуваах юм.
Доорх зургийн дараалал дагуу цэнэгээ хэмнээрэй.


2. Цэнэг зарцуулалт

Доорх зургийн дагуу орж таны хамгийн сүүлд хэрэглэсэн апп болон тухайн хэрэглэсэн апп тань хэр их цэнэг зарцуулсан талаар мэдэж болох юм. Мөн өнөөдөр бас өнгөрсөн долоо хоногт тухайн апп-нд хэр их цэнэг зарцуулсан тухай мэдэх ч боломжтой гэсэн үг.


Багтаамж

Та нэмэлтээр SD карт ашиглаагүй л бол таны бүх зураг, видео, апп-ууд төхөөрөмжийн дотоод санд хадгалагддаг. Харин та тэрхүү файлуудаа хэр их хэмжээг эзэлж байна, мөн таны багтаамж дүүрч байна уу гэдгийг энэхүү горимын дагуу зохицуулалт хийж болох юм.

1. Ямар зүйлс миний багтаамжийг эзэлж байна вэ?

Доорх зургийн дагуу таны ашиглаж буй апп ямар багтаамжтай байна, таны зурагнууд хэр их багтаамж эзэлж байна гэдгээ харж болно. Тэгээд та өөрөө зохицуулалт хийн хэрэггүй зүйлсээ устган зай гаргах боломжтой болно гэсэн үг.
 

2. Багтаамжаа анализ хийх
Доорх зургийн дагуу таны багтаамж эзэлдэг файлуудыг ихээс бага руу жагсаан харуулах болно. Тэгээд их зай эзэлж байгаа хэсэглүүлээ орон тэр нь давтагдан хуулагдсан байна уу эсвэл бүр хэрэггүй файлууд байсан уу гэдгийг ялган хараад устгах боломжийг өгнө.


Санах ой

Санах ой нь таны төхөөрөмж дээр ашигладаг апп болон тоглоом сайт зэргийн мэдээллийг ачаалуулж өгдөг зүйл юм.  Хэрвээ таны ашиглаж буй зүйлс  бүх санах ойг ачаалуулахад ойртсон байвал тэр дор нь хэрэглээгүй апп болон сайт, тоглоомыг зогсоон хааж өгч утсыг гацахаас сэргийлж чадах юм. Хэрвээ та ямар ч апп, сайт хэрэглээгүй байсан магадгүй таны гар утасны background хэсэгт ачаалж байхыг үгүйсгэхгүй учраас энэхүү горимоор утсаа цэвэрлэж болно.

1. Background-д байгаа апп-уудыг хаах

Доорх зургийн дагуу саяхан ашиглаад хаасан апп ажиллаж байгаа эсэхийг шалган хаах боломжтой.
Хаахыг хүсэхгүй байгаа апп-аа ч хаахгүйгээр үлдээн сонгож болно.


Аюулгүй байдал

1. Төхөөрөмжөө ямар нэг вирус, бохирдлоос хол байлгах нь маш чухал.

Азаар Самсунгын төхөөрөмжүүд Самсунг Knox гэх тоноглолтой байдаг нь гайхалтай. Төхөөрөмжийн цэвэрлэгээ хийх горим нь аюулгүй байдлын мэргэжилтэн McAfee-тай хамтран таны гар утас таблет дах сэжиг бүхий апп, вирус зэргийг илрүүлэхэд тань туслах болно.

2. Аюул заналыг илрүүлэх нь

Доорх зургийн дагуу та гар утсаа оношилж болно. Энэ нь таны гар утсан дээрээ хэр их апп болон файлуудтай эсэхээс хамааран хугацаа орох юм.


Эх сурвалж: Samsung-ын албан ёсны дистрибьютор "Технозон" ХХК
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.