Г.Хишигсайхан Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

10

Г.Хишигсайхан Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

 

Хятадын Янжөү хотод болсон хагас марафон гүйлтийн Зүүн Азийн аварга шалгаруулах IV тэмцээнд оролцсон олон улсын хэмжээний мастер Г.Хишигсайхан нийт замаа 1:12:16 цагт туулснаар хүрэл медаль хүртэж, шагналын тавцанд зогслоо.

Харин эрэгтэйчүүдийн ангилалд уралдсан гавяат тамирчин Б.Сэр-Од 1:05:45 цагийн үзүүлэлтээр шагналт IV байрт шалгарчээ. Энэ удаагийн тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Доржпаламын удирдлагад зургаан тамирчин оролцжээ. Тодруулбал, эрэгтэйчүүдээс гавьяат тамирчин Б.Сэр-Од, спортын мастер Г.Бат-Эрдэнэ, О.Нацагдорж, эмэгтэйчүүдээс олон улсын хэмжээний мастер Г.Хишигсайхан, Б.Мөнхзаяа, спортын мастер Б.Номин нар уралдсан байна.

 

Ч.Юмчирдулам

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.