Лу.Гантөмөр: АН-ыг Засгийн Газарт урих эсэхээ эхлээд МАН-ын Бага хурал шийдвэрлэх шаардлагатай

25

Лу.Гантөмөр: АН-ыг Засгийн Газарт урих эсэхээ эхлээд МАН-ын Бага хурал шийдвэрлэх шаардлагатай

 

УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ МАН болон АН хамтран ажиллах эсэх асуудлыг МАН-ын Удирдах зөвлөл дангаар шийдэх боломжгүйг онцоллоо. Тэрбээр уг асуудлыг зайлшгүй МАН-ын Бага хурлаар хэлэлцэн шийдвэрлэх ёстойг дурдсан юм.

Мөн өмнө нь Ардчилсан намыг Засгийн газрын бүрэлдэхүүнээс гаргах шийдвэрийг МАН-ын Бага хурлаас гаргаж байсан тул дахин хамтрах эсэхийг мөн адил энэ шатны байгууллагаар шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлэв.

Хэрэв МАН-ын Бага хурлаас тодорхой шийдвэр гарвал үүний дараа Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо дараагийн шатны шийдвэрээ гаргах процесс эхэлнэ гэдгийг хэлсэн байна.

Түүнчлэн одоогийн нөхцөлд хамтрах эсэх талаар байр суурь илэрхийлэх нь эрт бөгөөд үндэслэлгүй таамаг дэвшүүлэх нь зохисгүй гэж тэрбээр мэдэгдлээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.