Алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй тул БУУДСАН

15

Алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй тул БУУДСАН

 

Цагдаагийн алба хаагч иргэн буудсан гэх асуудлаар ЧД-ийн Цагдаагийн газрын дарга Т.Баатараас тодрууллаа.

Энэ тухай ЧД-ийн Цагдаагийн газрын дарга Т.Баатар "Цагдаагийн алба хаагч дуудлага мэдээллийн дагуу очсон. Алба хаагч шаардлага тавихад тухайн иргэн шаардлагыг биелүүлээгүй, дуудлага өгсөн иргэний биед нь халдсан. Алба хаагч энэхүү үйлдлээ таслан зогсоохыг шаардахад тухайн иргэн шаардлагыг биелүүлээгүй. Тиймээс нэмэлт эргүүл дуудсан. Нэмэлт эргүүл ирэхэд цагдаагийн алба хаагчийн биед халдсан.

5 удаа анхааруулж шаардлага тавьсан, тухайн иргэн үйлдлээ зогсоогоогүй учраас нэг удаа анхааруулж, цагдаагийн байгууллагын хуулийн 51-р зүйлд заасан тусгай хэрэгсэл болох резинэн сумтай бууг хэрэглэсэн. Тухайн иргэний гуя хэсэгт шалбарч, гэмтсэн учир эмнэлгийн тусламж үзүүлж, зөрчлийн хэрэг нээн шалгаж байна" гэлээ. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.