АН-ын бүлэг цаг үеийн асуудлаар хуралдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг яг одоо цаг үеийн асуудлаар хуралдаж байна. Ардчилсан намын бүлгийн зүгээс МАН-ын дарга Н.Учралаар чуулганыг удирдуулахгүй гэдэг зарчмын асуудлаар чуулганы хуралдаанд суухгүй байгаа билээ.
Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөлөөс АН-ын бүлгийн гаргасан уг саналыг хэлэлцэж, улс төрийн шийдвэр гаргаж магадгүй тов бий.
АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Хэдий УИХ-н чуулганы хуралдаанд суухгүй байгаа ч гэсэн цаг үеийн тулгамдсан асуудлаар бүлэг дээрээ мэдээлэл авч, хэлэлцсэн хэвээр байгаа. МАН-тай тохиролцоод чуулганы хуралдаанд суух гэж байна гэсэн зүйл байхгүй" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

