ВИПЭКСПО.мн сайт малчны хотноос хэрэглэгчдэд хүрдэг “Мянгат брэнд”-тэй хамтарлаа

249

Випэкспо сайтын “Үйлчилгээ” булангийн хүргэлтийн үйлчилгээ ангилалд “Мянгат брэнд” орлоо.Энэхүү брэнд нь ангилсан махны захиалга хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага бөгөөд малчны хотноос бэлтгэсэн шинэхэн махыг үйлчлүүлэгчиддээ хүргэдэг аж. Эрүүл ахуйн чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гарт түргэн шуурхай хүргэхийг гол зорилгоо болгон ажиллаж байгаа хэмээн Мянгат брэндийн үүсгэн байгуулагч Э.Батсайхан онцолж байсан юм.
Мянгат ангилсан махны хүргэлтийн үйлчилгээ нь Дорнод аймагт байрлах махны үйлдвэрээс бэлтгэн гаргасан бүтээгдэхүүнээ Улаанбаатар хот руу стандартын зөөврийн машинаар тээвэрлэн авчирдаг. Улмаар хотод байрлах махны цехүүдэд савлан хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд хүрдэг аж.
"Мянгат брэнд”-ийн хувьд бусад мах, махан бүтээгдэхүүн борлуулдаг худалдаа үйлчилгээний байгууллага болон хүргэлт үйлчилгээний газруудаас ангилсан бүтээгдэхүүн борлуулдгаараа давуу талтай юм. Учир нь махыг ангилах нь тухайн бүтээгдэхүүний ашиг шимийг гарган зөв зохистой хэрэглэж болдгоороо давуу талтай юм. Ингэснээр хэрэглэгчдэд илүү хялбар байхаас гадна иргэдийн хэрэгцээнд тохируулан ангилах нь илүү тохиромжтой байдаг хэмээж байв.
Түүнчлэн малын махнаас 10 орчим төрлийн бүтээгдэхүүнийг гарган зах зээлд нийлүүлдэг байна. Мөн хэрэглэгчдийн захиалгын дагуу махны төрөл болон хэрчилт, яс зэргийг хүргэж өгдөг гэв.
Хүнсний бүтээгдэхүүний зах зээлд махны үнэ тогтворгүй байдаг хэдий ч Мянгат брэнд хэрэглэгчдэд түргэн шуурхай мөн тогтсон үнэ өртгийг санал болгон найдвартай ажиллахыг илүүд үзэж байгаа аж. Үхрийн ангилсан махыг 9500-12000 төгрөг, хонины махыг 7500-9000 төгрөгийн хооронд худалдаалж байгаа нь зах зээл дэх хүргэлтийн үнэ болон сав баглаа боодлын хувьд хамгийн хямд өртгөөр худалдаалж буйгаа тэрээр онцолж байсан юм. 
Мөн Мянгат брэнд нь хөдөө орон нутагт өөрсдийн гэсэн мал аж ахуй эрхэлж түүнийгээ газар тариалантай хослуулан хэрэглэгч үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх бодолтой байгаа хэмээж байсан юм.
Хэрэв та бүхэн “Мянгат брэнд”-ийн ангилсан махыг хүргэлтээр авахыг хүсвэл https://www.facebook.com/myangatbrand пэйж хуудсанд хандана уу. Мянгат брэндтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Манай сайттай хамтарч ажиллах хүсэлтэй бизнес эрхлэгч хувь хүн болон албан байгууллагууд VIPEXPO.mn сайт руу хандан бидэнтэй холбоо барина уу.
Холбоо барих утас: 9861-5050 8989-3898

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.