Лифтэнд халдвараас сэргийлэх энгийн арга

876


COVID-19 буюу шинэ коронавирусийн тархалт дэлхий дахинаа эрчимтэй тархаж буй энэ үед холбогдох албаныхнаас иргэдэд шаардлагатай зөвлөмж, зөвлөгөөг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тогтмол хүргэн ажиллаж байна. Тэгвэл бид энэ удаад Хятадын төв радио телевизээс бэлтгэн хүргэсэн лифтэнд халдвараас хэрхэн сэргийлэх талаарх энгийн зөвлөмжийг хүргэе. 

-Мэдээж юун түрүүнд Та лифтэнд суухдаа товчлуурт нь хүрсэн бол гар хуруугаа ам хамартаа хүргэхгүй байхыг сануулж байна.


-Бээжин хотын орон сууцны, албан болон олон нийтийн газруудын цахилгаан шатанд салфетка буюу амны цааснуудыг байрлуулсан байгаа аж. Тэгэхээр тэрхүү амны цаасыг авч товчлуур дээр дарахдаа хэрэглээд хаях юм байна. Энэ аргыг санал болгож байна. 


-Мөн бүх төрлийн бээлий ашиглах. Бээлийгээ өмсөж товчлуур дараад, дотрыг нь гадагш эргүүлэн тайлж, дараа нь угаана. 


-Таглаатай бал ашиглах. Доторх балыг нь авч, гадар гэрийг нь ашиглана. Ингэхдээ таглааг нь авч товчлуураа дараад буцаагаад таглана. Энэ бол маш энгийн бөгөөд найдвартай арга. 


-Дараагийн арга бол гал. Асаагууртай явдаг хүмүүс бичгийн төмөр хавчаарыг асаагуурынхаа гал асах хэсэгт тогтоогоод товчлуураа дарсаныхаа дараа галаа асааж бичгийн хавчаараа ариутгаад авах боломжтой. 

Энэ мэтчилэн өөрийгөө болон өрөөлийг хамгаалах энгийн аргуудыг Та ч бас сэтгэж бусадтайгаа хуваалцаж болох юм. Мөн бусдаас мэдэж авсан энгийн аргуудаасаа хуваалцаарай. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.