Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв
"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн Өвөр Монгол дахь аяллын сэтгүүлчид 05-р сарын 12-ны өдөр Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төвтэй танилцав.
Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв нь Хөх хотын Түмэд зүүн хошуунд байрладаг. Үндсэн бүтээн байгуулалтын төлөвлөсөн талбай нь 380 мянган кв.метр бөгөөд нийт зохицуулалтын талбай нь 120 кв.метрт хүрдэг.
Тус төв нь Илигийн Дэлхийн загварын бааз, сүүн бүтээгдэхүүний инновац ба глобал төв, тал нутгийн аз жаргалтай ертөнц, "И ян гү" олон улсын ухаалаг эрүүл мэндийн нийгэмлэг, хотын эрч хүчтэй нийгэмлэг зэрэг зургаан хэсгээс бүрдсэн байна.
Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв нь мөн Хөх хотыг "Хятадын сүүний нийслэл"-ээс "Дэлхийн сүүний нийслэл" рүү хөгжүүлж, Хөх хотын тод нэрийн хуудас болсон байна. Мөн аж үйлдвэрийг дэмжих байгууламж, хот суурин газрын чиг үүргийг гүйцэтгэснээр 2035 он гэхэд ДНБ-д оруулах жилийн хувь нэмэр 198 тэрбум 200 сая юаньд хурч, шууд болон шууд бус ажил эрхлэлтийн хүн ам 350 мянгыг давж, бус нутгийн нийт хун амыт 1саяд хүргэнэ гэж тооцоолк байна.
Найруулагч: | Д.МӨЧИР |
Эх сурвалж: | СМТ |