Адуундаа яваад сураггүй болсон залуугийн эрлийг зогсоожээ

878
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаан түнгэ багийн “Арал толгой” гэдэг газар тус сумын харьяат 20 настай залуу Н энэ сарын 20-ны өдрийн 08:00 цагийн орчим адуундаа мориор явсан бөгөөд мөн өдрийн 10:30 цагт морь эмээл нь ус болсон байдалтай гэртээ ирсэн талаар өмнө нь бид мэдээлж байсан билээ.

Түүнийг Хоромдох голд живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 20-ны өдрийн 14:20 цагт хүлээн авсан бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр анги, сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн алба хаагчид өчигдөр 06:30 цагаас “Хоромдох”-ын голын дээд хэсгээс “Хотон нуур” хүртэл 18 км-т завьтай урсаж, 3-5 метрийн гүнд 4 удаа шумбалт хийж, дроноор 3 км-ын тойрогт, голын эрэг дагуу 3 км-т эрэлч нохойтой явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна.
Улмаар өчигдөр орой 21:30 цагт ар гэрийнхэнтэй зөвшилцөж, тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр эрэн хайх ажиллагааг зогсоожээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.