Өнөөдөр Орхон аймагт болсон газар хөдлөлт иргэдэд хүчтэй мэдрэгджээ

917
Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн “Урд булаг” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 6 км/-т өнөөдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 15:16 цагт 4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс ОБЕГ-т 15:27 цагт ирүүлжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл нэлээн хүчтэй мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэж мэдээлсэн байна. 

2020 он гарсаар улсын хэмжээнд 3.5 магнитудаас дээш газар хөдлөлтийн чичирхийлэл 9 тохиолдол бүртгэгджээ. Харин 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар Орхон аймгийн Жаргалант суманд 1 тохиолдол бүртгэгдсэн байна. 

Чичирхийлэл Эрдэнэт хот, Булган аймгийн Сэлэнгэ суманд хүчтэй мэдрэгдсэн аж. “Эрдэнэт үйлдвэрт осол гарсан, тэсэлгээ хийсэн" гэх мэдээлэл ташаа бөгөөд үйлдвэрлэлийн бүх үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа гэнэ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.