Адуундаа явсан залуугийн морь нь норсон байдалтай гэртээ иржээ

901
Өнгөрсөн амралтын өдрүүдээр найман хүн усанд осолджээ
Гол усны аюулаас сэрэмжлүүлэх мэдээг албаныхан хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон цахим хуудсаар тогтмол хүргэж байгаа ч иргэд гол мөрний усанд осолдсон тухай дуудлага мэдээлэл тасрлалтгүй ирсээр байна. Онцгой байдлын ерөнхий газраас өгсөн өчигдрийн мэдээллээс тухайлан дурдвал:

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаан түнгэ багийн “Арал толгой” гэдэг газар тус аймгийн Цэнгэл сумын харьяат 20 настай залуу Н өчигдөр 08:00 цагийн орчим адуундаа мориор явсан бөгөөд мөн өдрийн 10:30 цагт морь нь эмээл, тохом нь ус болсон байдалтай гэртээ иржээ. Ингээд энэ тухай дуудлагыг 14:20 цагт өгсөн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги, Хилийн 0165 дугаар ангийн 0251 дүгээр салбарын “Арал толгой” заставын алба хаагчид, ар гэрийнхэн нь эрэн хайж эхлээд байгаа юм байна. 

Мөн Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Энгэр шандын Задгай-д Туул голын эрэг дээр 3 хүүхэд тоглож байгаад 11 настай хүү Т Туул голд живсэн гэх дуудлагыг энэ сарын 14-ний 13:01 цагт хүлээн авсан байдаг. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид өчигдрийн 08:00 цагаас эхлэн тус дүүргийн 1 дүгээр хорооноос “Баянзүрхийн гүүр”, “Минж үржүүлэг”, “Энгэр шанд”, “Баянзүрх хайрхан”, “Могойтын дэнж”, “Гачуурт”, “Сүлжмэл” гэдэг газар хүртэл 145 км-т завиар явж 50 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Мөн өнөөдөр 08:00 цагаас дахин эрлээ үргүүлжлүүлээд байна.     
  
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд живсэн тохиолдол ч бүртгэгдээд байгаа юм. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Гонгойн-Олом” гэдэг газар тус сумын харьяат 34 настай иргэн Г /эрэгтэй/ Дэлгэр мөрөн голыг явганаар гаталж яваад живжээ. Энэ тухай дуудлага энэ сарын 17-ны өдрийн 05:05 цагт ирсэн аж. Тус аймгийн Онцгой байдлын газар ар гэрийнхэн нь өчигдөр 08:50 цагаас “Гонгойн-Олом” гэдэг газраас “Хүүшийн булан” гэдэг газар хүртэл 50 км-т завиар явж, 1-2 метрийн гүнд 9 удаа шумбалт хийж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул өнөөдөр 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.   

Иймд ард иргэд Та бүхэн гол мөрний усны түвшин нэмэгдсэн энэ үед өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулалгүй, гол усанд орохгүй байхыг дахин сануулъя.скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.