Өвлийн анхны өдөр “зуны нутаг”-т саатлаа

17
“Түмэн газрын цайны зам” Хятад, Монголын зураачдын хамтарсан уран бүтээлийн аяны баг 11-р сарын 07-ны үүрээр Фүжянь мужийн Фүжөү хотод хүрэв.

Хойд хязгаарын нутагт хүйтний улирал саатаж, “Өвлийн уур” орсон анхны өдөр Хятад, Монгол хоёр орны зураачид урьхан дулаан салхиар илбүүлсэн Фүжөү хотод буудаллаа.
Фүжөү хот нь түүхэндээ Цайны замын усан тээврийн гараа байсан бөгөөд цайны худалдааны төв хот байжээ. XIX зууны дунд үеэс сүүл үе хүртэл Цайны зам нь хуурай газрын тээврээс далай руу шилжсэн бол Фүжөү дэх Оросын консулын газар нь энэхүү үйл явдлын хамгийн ил тод нотолгоо болдог. Фүжөү хотын Цайны гарам нь оргил үедээ Хятадын өмнөд хэсэг дэх цай борлуулах томоохон төв байсан төдийгүй “Дэлхийн цайны гарам” болж хөгжсөн байдаг.


Фүжөү хотын Юнтай шяний Сүнкөү эртний хотхонд

Хамтарсан аяны баг Фүжянь мужийн уран бүтээлчдийн хамт


Яньтай уулын цэцэрлэгт хүрээлэнд
Яньтай уул нь нэгэн цагт 17 орны консулын газруудтай байсан гэдэг. Хар тамхины дайны дараа Фүжөү нь худалдааны боомт болсноор Яньтай уул нь цай мэтийн бараа бүтээгдэхүүний импорт, экспортын чухал бүс болж, Цайны замын усан тээврийн хөгжил цэцэглэлтийг биеэрээ туулсан байдаг.




скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.