Монгол Улсад 10-аас дээш ам бүлтэй 6,176 өрх бий
"Олон улсын гэр бүлийн өдөр" өнөөдөр тохиож байна. Энэ өдрийн байдлаар Монгол Улсад 983.5 мянган өрх бүртгэлтэй байгааг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлэв.
Эдгээр өрхийн:
- 163,289 (16.6%) нь гурван ам бүлтэй,
- 180,117 (18.3%) нь дөрвөн ам бүлтэй,
- 143,278 (14.6%) нь таван ам бүлтэй,
- 87,220 (8.9%) нь зургаан ам бүлтэй,
- 33,109 (3.4%) нь долоон ам бүлтэй,
- 14,841 (1.5%) нь найман ам бүлтэй,
- 6,688 (0.7%) нь есөн ам бүлтэй,
- 6,176 (0.6%) нь 10-аас дээш ам бүлтэй аж.
2023 онд 17,408 хос гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, галаа бадраасан бол 4,776 хос гэрлэлтээ цуцлуулсан байна.