“Ногоон ирээдүй ”Хятад, Монгол, Оросын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхлэв

80

“Ногоон ирээдүй ”Хятад, Монгол, Оросын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын арга хэмжээ 10-р сарын 14-нд Хөххотод эхлэв.  Энэхүү арга хэмжээг ӨМӨЗО-ны Намын хорооны суртал ухуулгын газраас санаачилж, Өвөр Монголын Радио Телевизээс зохион байгуулж, Ордос хотын намын хорооны суртал ухуулгын газар, Шилийнгол аймгийн намын хорооны суртал ухуулгын газраас дэмжин зохион байгуулж, 10-р сарын 23-ны өдөр хүртэл үргэлжлэх болно. 

Энэхүү үйл ажиллагааг Хятад Монгол, Хятад Орос харилцан дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойд зориулав. Энэ хугацаанд МҮОНРТ, МУ-ын боловсрол телевиз, Оросын холбооны Бүгд Найрамдах Буриад Улсын BURIAD UNEN сайт, Төвийн гадаад суртал ухуулгын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, Өөртөө засах орны гадаад суртал ухуулгын мэдээллийн хэрэгсэл,  Солонго Мэдээллийн төв  зэргий урьж оролцуулж, Ордос хотын Далад хошууны салхины эрчим хүч, фотоволтайкийн нэгдсэн төсөл, Муу-Ус элсний хамгаалалтын бүс, Шилийнгол аймгийн Шулуун Хөх хошууны Эрдэнэ-Далай багийн ойжуулалтын бүс, Сангийндалай суурины Гангантал багийн Цацраа хөдөөний айл амралтын газар зэрэгтэй танилцаж, Ордос хот болон Шилийнгол аймгийн цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар мэдээлэх болно.

Цөлжилтөөс урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг бэхжүүлэх нь Хятад, Монголын удирдагчдын тохиролцсон чухал зүйл бөгөөд энэ нь Хятад улсын дарга Ши Жиньпиний экологийн соёл иргэншлийн үзэл санаа болон хүн ба байгаль орчны эв найртай зэрэгцэн орших үзэл санааны бодитой практик болох юм. 

 

Найруулагч: Д.МӨЧИР, Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж: СМТ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.