Юнган чулуун агуйд очиж мянган жилийн түүхтэй танилцав

65

10-р сарын 18-нд "Шинэ эриний нээлттэй хөгжлийн замаар"- харийн хүний нүдээр Хятадтай танилцая арга хэмжээ өндөрлөхтэй зэрэгцэн сурвалжилгийн багийнхан аяллын сүүлчийн зогсоол болох Датун хотын баруун захад байрлах Юнган чулуун ангуй руу хүрч очлоо.

Намрын салхи унасан навчисыг сэвэлзүүлэж, Нар налайсан энэх тав тухтай цаг агаарт зочлох багийнхан чулуун агуйн урлагийг үзэж, мянга мянган алхаар сийлсэн хонгилын түүхтэй танилцав.

Юнган чулуун агуй бол буддийн шашин зүүн тийш Хятадад дэлгэрсний дараа хааны гэр бүлийн малтсан 1500 гаруй жилийн түүхтэй анхны томоохон агуй сүм юм. Энэ хонгилууд нь Энэтхэг, Төв болон Баруун Азийн уран сайхны элементүүд болон Грек, Ромын архитектурын хэлбэр, гоёл чимэглэлийн хэв маяг, гадаад үзэмжийг хослуулсан нь дэлхийн томоохон соёл иргэншлүүдийн гарал үүслийг тусгасан байдаг.

Чулуун агуй нь зүүнээс баруун тийш 1 км орчим үргэлжилсэн том хэмжээтэй. 45 үндсэн агуй, 209 туслах агуй байдаг бөгөөд сийлбэрийн талбай нь 18,000 хавтгай дөрвөлжин метр юм. Бөх нийт 59 мянга гаруй том, жижиг хөшөө байдаг бөгөөд хамгийн өндөр нь 17 метр, хамгийн жижиг нь 2 сантиметр юм.

 

Найруулагч: Б.Сурнаа
Эх сурвалж: solongonews.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.