Угаарын зөвлөгөө, мэдээллийг "Тавантолгой" түлш компани хариуцахгүй

169

Угаарын зөвлөгөө, мэдээллийг "Тавантолгой" түлш компани хариуцахгүй

 

Нийслэлийн гэр хороололд шахмал түлш хэрэглэж эхэлсэн үеэс эхлэн Тавантолгой түлш компани иргэдэд шахмал түлшний тухай мэдээлэл, угаараас сэргийлэх чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгөх үүрэг бүхий Хэрэглэгчдэд үйлчлэх төвийг байгуулан ажиллаж ирсэн. Энэ хугацаанд гэрээт ажилчдыг бүртгэж, нэг гэрээт ажилтан 200-300 өрхийг хариуцан угаараас сэргийлэх чиглэлээр болон зөв галлагааны талаарх заавар зөвлөгөө, мэдээ мэдээллийг өгч ажиллаж байсан юм. Угаарын талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх чиг  үүргийг Засгийн газрын тогтоолын дагуу Нийслэлийн Хэсэгчилсэн инженерийн хангамжийг удирдах газар хариуцахаар боллоо. Өөрөөр хэлбэл, Хэрэглэгдэд үйлчлэх төв нь Нийслэлийн Хэсэгчилсэн инженерийн хангамжийг удирдах газрын Сайжуулсан түлшний хяналтын хэлтэс болон өөрчлөгдсөн юм. Тус хэлтсийн  70119410 дугаарын утсаар холбогдож мэдээ, мэдээлэл, заавар зөвлөгөө авахаас гадна зуух пийшингийн засварын талаарх дуудлагыг өгөх боломжтой юм. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.