Сайжруулсан түлшний 1000 борлуулалтын цэг ажиллана

907



Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газартай хамтран  2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зорилгоор мэдээлэл заавар зөвлөгөө өгөх сургалт, семинарыг өчигдөр зохион байгууллаа. Энэ сургалт нь гэр хорооллын айл өрхийн иргэдэд ханан пийшин, зуухны бүрэн бүтэн байдлыг хангах, угаарын хийн хордлого болон болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөх зорилготой юм. Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэр нь бодит үр дүнд хүрч агаарын бохирдол өнгөрсөн  онд 51 хувиар буурсан. Агаарын бохирдол буурахад иргэн бүрийн оролцоо, дүүрэг хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарын нэгдэж ажилласан хүчин чармайлт ихээхэн нөлөөлсөн. Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу энэ оны өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэх, эрсдлийг бууруулах чиглэлээр энэ  сарын 15-наас ирэх сарын 15-ныг  хүртэл нэг сарын аян өрнүүлж, өнгөрсөн жилийн алдаа дутагдлыг давтахгүйгээр хүчээ нэгтгэн ажиллахыг хүсч байна” гэсэн юм. Энэ жилийн хувьд сайжруулсан түлшний 800-1000 борлуулалтын цэг ажиллаж, дүүрэг бүрт 60 мянган тонн түлш нөөцлөхөөр ажиллаж байна.

Эх сурвалж:www.polit.mn

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.